Түүхэн замнал

1936 оноос өнөөг хүртэлх МХТС-ийн хөгжлийн түүх

Эхлэл
1936

БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 32 дугаар тогтоолоор "Утсан ба радио холбооны түр сургууль" байгуулагдаж, Монгол Улсад холбооны салбарын мэргэжлийн сургалтын анхны суурь тавигдсан.

1967

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 332 дугаар тогтоолоор 1967–1968 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн Радио физикийн ангийн 25 оюутныг "Холбооны инженер"-ийн ангид элсүүлснээр холбооны дээд мэргэжлийн боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж эхэлсэн.

1971

МУИС-ийн ректорын 221 дүгээр тушаалаар Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд "Радио холбооны тэнхим" байгуулагдаж, холбооны инженер-эдийн засагчийн ангийг шинээр нээсэн.

1973

Салбарын анхны төгсөлт болж, 21 төгсөгч холбооны инженерийн диплом хүртсэн.

1982

Холбооны техник мэргэжлийн сургууль болон Төмөр замын техникумын холбооны салбарыг нэгтгэн Холбооны сургалтын төвийг байгуулсан.

1984

Политехникийн дээд сургууль МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарч бие даасан сургууль болсон.

1984–1986

"Удирдлагын автоматжуулсан систем, тооцоолох" болон "Автоматик, электроник"-ийн чиглэлийн тэнхимүүд байгуулагдаж, сургалтын чиглэл өргөжин тэлсэн.

1989–1990

Радио холбооны тэнхимийг Инженер-эдийн засгийн факультеттай нэгтгэн "Мэдээллийн техник, автоматжуулалтын факультет" байгуулж, улмаар "Компьютерийн эрдэм шинжилгээний сургалтын төв"-ийг байгуулсан.

1991

Мэдээллийн техник, автоматжуулалтын факультетийг Холбооны сургалтын төвтэй нэгтгэн шаталсан сургалттай Мэдээллийн техникийн сургуулийг "Радио холбоо", "Цахилгаан холбоо", "Мэдээллийн технологи", "Электроник" гэсэн 4 тэнхимтэйгээр зохион байгуулсан.

1992

Компьютерийн эрдэм шинжилгээ, сургалтын төвийг суурь болгон Инженерийн сургалтын төвийг байгуулсан.

1993

Инженерийн сургалтын төвийг Компьютерийн техник, менежментийн сургууль болгон шинэчлэн зохион байгуулсан.

1996

Сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж, гадаад хэлний сектор ажиллаж эхэлсэн. Мөн "Цахилгаан холбоо", "Радио холбоо" мэргэжлээр магистрын элсэлт авч, ахисан түвшний сургалт эхэлсэн.

1999

Тус сургуулийг "Холбоо, мэдээллийн техникийн сургууль" (ХМТС) хэмээн нэрлэсэн.

2002

БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Мэдээлэл, холбооны технологийн сургалтын төв" байгуулагдаж, олон улсын түвшний сургалт, зайн сургалтын орчин бүрдсэн.

2003

Сургуулийн нэрийг "Холбоо, мэдээллийн технологийн сургууль" болгон өөрчилсөн.

2009

Сургуулийн нэрийг "Мэдээлэл, холбооны технологийн сургууль" (МХТС) болгон өөрчилсөн.

2014

МХТС-ийг шинэчлэн зохион байгуулж, "Холбоо", "Электроник", "Компьютерийн ухаан", "Мэдээллийн технологи" гэсэн 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулах болсон.

2023

БНСУ-ын буцалтгүй тусламжаар МХТС-ийг чадавхжуулах төсөл хэрэгжиж, сургуулийн сургалт, судалгааны чадавх үлэмж сайжирч түүхийн шинэ хуудсыг нээв.

Өнөөдөр