Үйл явдал рүү буцах

"ЭРДМИЙН ЧУУЛГАН -2025" профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

Эхлэх
2025 оны гуравдугаар сарын 24 00:00
Байршил
МХТС, ШУТИС
2-2025.png

ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН

“ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Зорилго: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц болон үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэн, коллежийн профессор, багш, судлаачид.

Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:

Техник-технологи

Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

Нийгэм, эдийн засаг, дизайн

Өгүүлэлд тавигдах шаардлага:

Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх

Урьд өмнө хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх

Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх

Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурсан байх

Бүтээлийн хуулбарлалт шалгах программаар шалгаж өгүүлэл тус бүрээр хуулбарлалтын (PDF) тайланг татаж ирүүлэх. Хуулбарлалтын тайлангийн загвар харах: https://research.must.edu.mn/page/135

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримталж бичсэн байх. https://research.must.edu.mn/page/104

Хугацаа:

I ШАТ /МХТС/

Өгүүлэл хүлээн авах : 2025.04.15

Шалгаруулалт : 2025.04.18

II ШАТ /ШУТИС/

Өгүүлэл хүлээн авах: 2025.04.21

Шалгаруулалт: 2025.04.30

Шагнал:

I байр - Батламж, 1.5 сая төгрөг

II- байр - Батламж, 1 сая төгрөг

III- байр - Батламж, 800 мян. төгрөг

Өгүүлэл хүлээн авах: sict-conference@must.edu.mn мэйл хаягаар хүлээн авна.