“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит
Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025 сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Хурлын зорилго
Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах,дэмжих.
Хамрах хүрээ
Мэдээлэл, холбооны салбарын их, дээд сургуулиуд болон МХТС-ийн магистр, доктор оюутнууд оролцоно.
Өгүүллийн сэдэв
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, IoT, ухаалаг төхөөрөмж, хөдөлгөөнт холбоо, сүлжээний дэд бүтэц, автоматжуулалт, робот, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдал, AR/VR технологи, симуляци, мультимедиа технологи, системийн нэгдэл, эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, мэдээлэл холбооны дэвшилтэт технологиуд, салбар дундын судалгаа, технологиуд.
Хурлын зохион байгуулалт
Ирүүлсэн илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ. Хурлыг МХТС дээр хийж докторын ангилалд 3 байр, магистрын ангилалд 3 байрыг тус тус шалгаруулна.
Хурлын огноо
Илтгэл хүлээн авах хугацаа:
2025 оны 03 сарын 14-17
Шүүмжид өгөх шүүмж авах хугацаа:
2025 оны 03 сарын 18-21
Илтгэлийн эцсийн хувилбарыг хүлээн авах:
2025 оны 03 сарын 24
Хуралдаан
2025 оны 03 сарын 25-ны өдөр
Эхлэх цаг: 10:00, Хаана: МХТС 101
Зохион байгуулагч
МХТС-ийн Эрдэм Шинжилгээний Алба, Салбарууд.
Илтгэлд тавигдах үндсэн шаардлага
Их, дээд сургуулийн магистр, доктор оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна.
ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу. Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (pdf эсвэл word) хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр ЭША-ны sict-conference@must.edu.mn хаягаар өгсөн байна. Асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.
Шалгаруулах журам
Ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд магистр оюутны 15-20, доктор оюутны 10-15 илтгэлийг хэлэлцүүлнэ.