КАНСАТ 2026 үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2026 оны 6-р сарын 6-нд зохион байгуулагдсан “КАНСАТ 2026” үндэсний 9 дэх удаагийн тэмцээн нь КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр амжилттай явагдаж, нийт 24 баг идэвхтэй оролцлоо. Багууд бүтэн жилийн турш хичээл зүтгэл, ур чадвараа шингээн бэлдсэн төслүүдээ бодитоор туршиж, инженерчлэлийн шийдэл, багаар ажиллах чадвараа бүрэн харуулсан онцгой өдөр байлаа. Тэмцээн 6-р сарын 6-нд Налайх дүүргийн Дархан Ноёны худагт зохион байгуулагдсан бөгөөд оролцогч багууд өөрсдийн хийсэн хиймэл дагуулын загвар, буултын систем болон удирдлагын шийдлүүдээ амжилттай туршсан юм.
КАНСАТ төрөл: нийт 13 баг оролцсоноос
- Тэргүүнбайр
ШУТИС-МХТС High Tech I
- Дэдбайр
ШМТК new space
- Гутгаарбайр
High Tech II

.webp&w=3840&q=85)
2. БУЦАГЧ төрөл: нийт 11 баг оролцсоноос
- Тэргүүнбайр
ШУТИС-МХТС High Tech II
- Дэдбайр
БХИС-ийн Аравт баг
- Гутгаарбайр
ШУТИС МИТС GIANT 2 багууд тус тус байр эзлэн амжилттай оролцлоо.
.webp&w=3840&q=85)
.webp&w=3840&q=85)