Холбооны инженерчлэлийн тэнхим
Танилцуулга
Тус тэнхим нь Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 1967 оноос анхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн 50 гаруй жилийн арвин их туршлагатай бөгөөд өнгөрсөн хугацаанд 3500 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгээд байна. Тус тэнхим нь ШУТИС-ийн ууган салбар, тэнхимүүдийн нэг бөгөөд суралцагчид, төгсөгчдийн чанар, ажил эрхлэлтээр ШУТИС-д тэргүүлдэг тэнхимүүдийн нэг юм.
Бакалаврын түвшин: Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний инженерчлэлийн хамтарсан хөтөлбөр /2+2/, Утасгүй холбооны инженерчлэлийн хамтарсан хөтөлбөр /2+2/, IoT технологи
Магистрын хөтөлбөр: Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл, Оптик холбооны инженерчлэл, Сансрын холбооны инженерчлэл, Өргөн нэвтрүүлгийн технологи.
Докторын хөтөлбөр: Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл.
Тэнхимийн эрхлэгч

